Бүргэдийн баярын тов гарчээ
“Хаврын бүргэдийн баяр”-ыг 2019 оны гуравдугаар сарын 3-4-нд болно. Баярын эхэнд, үндэсний хувцсаараа гоёсон бүргэдчид гаршуулсан бүргэдээ шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтойгоо жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг. Үүний дараа бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээн явуулдаг. Ингэхдээ, уулын орой дахь бүргэдээ уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ хамгийн хурдан таньж, шуун дээр нь ирж суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна.

Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхин, бүргэдийн агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анч байдлыг сорьдог ч жуулчдын хүсэлтээс хамааран сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн энэ баярын үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомыг үзүүлэхээс гадна казахын зан заншил, ахуй соёлтой нь танилцах боломжтой юм. 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !! 2019-03-03 10:33:56
    Яагаад Казахстаны туг далбаа хэрэглэж байна!
  • !!! 2019-01-12 06:40:30
    Bayar bolno l gene yag haana bolhiig ni zarlachihwal ! ene setguulchided aguulga nairuulga er ni mongol hel meddeggui hunii setguulch bolno gej yu baihaw dee
  • ОК 2019-01-12 06:25:23
    Ашгүй дээ нэг удаа хүүхдээ бага байхад нь авч очсон чинь амьд туулай бариулсан .Хүүхдэдээ аргалж байгаад ,харуулалгүй өнгөрөөгөөд дахиж очоогүй,гоё баяр болох