Сайдын тушаалыг хангаж ажиллаагүй зарим сургуульд арга хэмжээ авчээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөнхий боловсролын сургуулиудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад Хан-уул дүүрэгт байрлах Улаанбаатар хот дахь Олон улсын дунд сургууль, Улаанбаатар хот дахь Америк ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатарын Бритиш сургууль /British school of Ulaanbaatar/-иуд нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/747 дугаар тушаалыг хангаж ажиллаагүй сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байна.  Иймд дээрх сургуулиудын үйл ажиллагаанд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авчээ.



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаалыг өнгөрсөн 11 дүгээр сард гаргасан. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг өөрчлөн баталсан юм.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-01-11 13:08:52
    Mongol ulsiin nutag devsger deer ajillagaa yabuulj bga l bol durem juramdaa zahiragdah yostoi shuu.!!!!!!!!
    103.229.121.35
    Мэдэгдсэн Хариулах