Б.Батзориг: Төрийн ажлаар улстөржиж байгаад харамсаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг танилцууллаа. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үргэлжлүүлнэ хэлэлцэнэ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Нийт ажил олгогчдын 80 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид. Иймээс жижиг дунд бизнес эрхлэгчид бухимдалтай байна. Үүнийг байж болохгүй ёс суртахууны алдаа гээд байгаа юм. Гэтэл дэд хороо, байнгын хороо байж болох зүйл гэж шийдвэр гаргаад байгаа юм. Би Халдашгүй байдлын дэд хороонхноос асуумаар байна.  “2020 онд бид сонгогчдодоо, ЖДҮ эрхлэгчдэдээ очоод юу гэж хэлэх вэ?. Өнөөдөр энэ гишүүдийн аваад үлдчихлээ шүү дээ” гэдгийг асууя. Прокуророос энэ саналыг бусад ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудалтай багцалж оруулж ирж болоогүй юм уу? 

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсэх боломжтой гэж үзсэн дөрвөн гишүүн байгаа учраас УИХ-д оруулж ирсэн. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Халдашгүй байдлын дэд хороо хоёр өдөр хуралдсан. Хувь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон УИХ-ын дархлаатай холбоотой асуудал яригдаж байна. Шалгалтын ажиллагаа дуусаагүй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй үлдээснээр халдашгүй дархан байдал нь хэвээр үлдэж байгаа асуудал биш. Энэ удаад түдгэлзүүлэх боломжгүй байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн ХХААХҮ-ын сайд Б.Батзоригийн тушаалаар зээл олгогдсон тухай прокуророос мэдээлсэн. Б.Батзориг сайдаас асуумаар байна. Энэ зээл сайдын тушаалаар гардаг зээл юмуу? Зээлийн гэрээн дээр гишүүд гарын үсэг зурсан уу? Мөн гишүүдээс энэ зээлийг олго гэсэн бичиг ирсэн үү?

УИХ-ын гишүүн Б.Батзориг: ЖДҮХ сангаас зээл олгосон асуудалтай холбоотой их улстөржиж байна. Төрийн ажлаар улстөржиж байгаад харамсаж байна. Энэ зээлийг олгох тусгай журамтай. Журмын дагуу л үйл ажиллагаа явуулсан. Цаашдаа ЖДҮ-гийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Би хууль хяналтын байгууллагыг дуудсан даруй очиж, мэдүүлэг өгч байсан. Шалгарсан ААН-ээс асуудлыг лавласан. Сонгон шалгаруулалт тэнцсэний хувьд гэрээ хийж үйл ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өгч байсан.

УИХ-ын гишүүн М.Билэгт: ЖДҮХ сангийн зээл бол банк, ББСБ-аас авдаг зээлтэй адилхан биш. ЖДҮ-чдэд боломж олгох, жилийн гуравхан хувийн хүүтэй зээл. Иймээс цаашид зөв хуваарилалт хийдэг болох хэрэгтэй.  Энэ асуудлыг яагаад заавал Дэгийн тухай хууль хэлэлцэж байгаа энэ цаг үед оруулж ирж байгаа юм бэ? 

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Урьд оруулж ирэх гэхээр нь та бүхэн ирцээ бүрдүүлдэггүй. Гэтэл Ерөнхийлөгч Дэгийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлэг хуралдах тухай мэдээллийг хэвлэлд өгсөн байсан. Иймээс гишүүдийг цуглаж, ирц бүрдэх үеэр оруулж ирж байгаа юм. 

Одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна. 
 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-01-12 02:58:25
    Uls turjuud bsih yu bsan yum be. alban tushaalaa adhiglaj mungu ugaasan buleg hereg gdg ni todorhoi
  • Иргэн 2019-01-12 00:02:23
    За Батзориг л дутчих тэгэх үү? Өөрөө гардаж хийчихээд. Буруутай гэдэг нь батлагдаад ажлаа өгчихсөн сууж байгаа биз дээ
  • ХӨХ ТЭНГЭР 2019-01-11 11:44:33
    Мөнхбат пазаан сэрүүн зүүдлэчихсэн цохиж явна уу? 20 онд бас гарах санаатай...Ард түмэн хэзээч үгйү шүү....
  • САНСАРМАА 2019-01-11 09:28:26
    НААД БАТЗОРИГ ЧИНЬ ӨӨРӨӨ ОЛГОСОН ШҮҮ ДЭЭ ЖУРМААР ӨӨРСӨНДӨӨ ТОХИРУУЛАН ГАРГАСАН ШҮҮ ДЭЭ БУЛТАХ ГЭЖ БАЙГАА ЗҮЙЛ