Хилэнтийн гүүрээр дамжуулан нүүрс тээвэрлэхийг зогсоожээ
Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй байна.

Мөн түүнчлэн Хилэнтийн голын гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоожээ.

Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байна.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.