
Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 15-17-нд Спортын төв ордны "А" зааланд болно.
Тэмцээн Спортын төв ордонд явагдах бөгөөд эрэгтэй эмэгтэй самбочид тус бүр спорт болон байлдааны самбоор есөн жинд хүч үзэн аваргуудаа тодруулах юм. Мөн спорт самбод оролцсон бөхчүүд дахин мандат авч, байлдааны самбод оролцох боломжтой байна.
Самбо бөхийн УАШТ-нд жин тус бүрд эхний дөрвөн байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль олгох бөгөөд тэмцээний багийн дүнг эрэгтэй, эмэгтэй тус бүрд нь гаргах юм.
Харин сугалаа оноолтыг тааруулахдаа өнгөрсөн жилийн УАШТ-ий медальтай тамирчид хэсэг толгойлох байдлаар сугалааг татах аж.
Жингийн ангилал:
- Эрэгтэй / -52 кг, -57 кг, -62 кг, -68 кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг/
- Эмэгтэй / -48 кг, -52 кг, -56 кг, -60 кг, -64 кг, -68 кг, -72 кг, -80 кг, +80 кг/,
- Байлдааны самбо / -52 кг, -57 кг, -62 кг, -68 кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг/
Б.ОД