Хяналт шалгалтыг эрчимжүүлснээр гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байна
Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.  
 
Осол, хэргийн улмаас нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн ба 8 осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ.  
 
Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт алба хаагчдаас 20 гаруй гэмт хэрэг, эрэн сурвалжилж байсан хүн, тээврийн хэрэгсэл 27-г илрүүлэн шалгаж байна.
 
Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.
 
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 30 хувиар, гэмтсэн хүн 46 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 12 хувиар тус тус буурсан байна. 
 
О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.