Залуучууд зочид буудалд мансуурсан байжээ
Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Тодруулбал, "БЗД-6 хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага цагдаагийн 102 утсанд ирсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоосон байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-25 хороонд оршин суух хаягтай Н /эр.20н/, ХУД-15 хороонд оршин суух хаягтай Б /эр.20н/, СХД-6 хороонд оршин суух хаягтай Х /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байна.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!! 2019-01-11 04:19:11
    iim torliin gemt uildliig ers changa shiitgeed taslan zogsooh zag ni hezee yum bee !!!????