Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ хуралдах гэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан яг одоо хуралдах гэж байна. Хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай.

Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй хэмээн үзсэн юм. Тэгвэл дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны уг асуудлаар хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн байна. Одоо дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. 

Үүний дараа уг асуудлыг чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 
П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.