“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний эсэргүүцлийн жагсаал” Сүхбаатарын талбайд болж байна. Энэ жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын нэр бүхий таван гишүүн болон жагсагчдын төлөөлөл өнөөдөр УИХ-ын даргатай уулзалт хийсэн.
Уулзалтаар ямар асуудал яригдсан талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын дарга М.Энхболд “Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа иргэд, УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч, уулзсан. Санал бодол, шаардлагыг сонссон. Өмнө нь арванхоёрдугаар сарын 27-ны жагсаалын дараа надад шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу хариуг өгөх гэсэн боловч шаардлагын хариутай танилцах хүсэлгүйгээр “Шаардлагын хариуг хүлээж авахгүй” гэсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр болон өмнө нь ч УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал хуулийн дагуу явагдах ёстой гэсэн байр суурийг миний зүгээс илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороо “Хуульд нийцээгүй учраас хэлэлцэх боломжгүй” гэх тайлбар гаргасан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулахтай холбогдсон Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад, Байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төслийг дэмжиж байгаа” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн