Л.Болд гишүүн АН-ын бүлгээс гарсан тухайгаа албан ёсоор танилцуулах хүсэлт хүргүүлжээ
АН УИХ-ын гишүүн Л.Болдыг намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас дөрвөн жилийн хугацаатайгаар улс төрийн сонгуульд оролцох эрхийг нь хязгаарласан. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах тухай  хүсэлтээ намын даргадаа хүргүүлсэн юм.

Гэвч өнөөдрийг хүртэл АН-ын удирдлагын зүгээс тодорхой хариулт өгөөгүй байгаа аж. Иймээс өчигдөр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлт гаргасан байна.

 Энэ талаар Л.Болд өөрийн цахим хуудсанаа “Миний бие УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад 2018 оны 12 сарын 3-ны өдөр, Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтээ 2018 оны 12 сарын 4-ний өдөр намын дарга С.Эрдэнэд тус тус бичгээр мэдэгдсэн. 30 хоногийн дотор намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасаагүй байгаа тул хуулийн дагуу шийдэхийг хүслээ” хэмээн бичжээ.


 
 П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гаргаад хаяач 2020 одоохон 2019-01-13 06:05:16
    байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил өнхөрч талд тогтоно эсвэл жалганд ундаг өөрөө хийсэн хохь, нэгээс урвасан хүн хэдээс урваж чадна нийгэм 1 хүнээр дутахгүй
    202.126.89.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-11 04:35:19
    boldoo chi AH-in nerin dor ix xurliin gishuun bn.tegexeer chi ix xurliin gisguuneesee tatgalzax xergetei.daraagin songuuld bie daaval xen z demjixgui.
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнээ 2019-01-10 11:36:44
    зөв шийдвэр гаргажээ. Ард түмнийхээ төлөө МАНАН-гийн эсрэг тэмцэх тэмцэлд нь их амжилт хүсье!
    202.21.106.118
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-10 10:24:46
    ene Hun neg l bishee !!!
    122.201.31.21
    Мэдэгдсэн Хариулах