Энэ жилийн "Болор цом 36"-ын эзнээр яруу найрагч Б.Баттулга тодорсон.
Тодруулбал, энэ сарын 5-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Боржигон" чуулгад болсон "Боржигон голомт-Болор цом-36" яруу найргийн наадамд “Талархлын шүлэг” бүтээлээрээ тэрбээр тэргүүн байрт шалгарсан юм.
Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Б.Баттулга найрагч Монголын их утга зохиолд 1990-ээд оныхон гэж алдаршсан яруу найрагчдын төлөөлөл билээ.
Тэрбээр "Болор цом" наадамд өмнө нь найман удаа тусгай байрт хурдалж байсан бол энэ удаа бүтээл нь "Болор цом-36" наадмын тэргүүн байрыг түүнд авчирсанд олон хүн баяртай байгаа.
Тэгвэл шинэхэн Болор цомын эзэн Б.Баттулгын төрж өссөн нутаг Завхан аймгийн Их-Уул сум бөгөөд нутгийн зөвлөлөөс нь байртай болгох аяныг өрнүүлж эхэлжээ.
Нутгийн зөвлөлөөс нь их дэмжиж байгаа бөгөөд яруу найрагт хайртай, дуртай хүн бүр энэ аяныг дэмжиж байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn