
Индонез улсын нийслэл Жакарта хотноо дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн нэгдүгээр сарын 10-13-нд болно. Тус тэмцээнд манай улсаас хоёр дугуйчин уралдах юм байна. Тодруулбал, Ханан тойргийн /TRACK/ төрлөөр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Монголын дугуй холбоо /МДХ/-ны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ С.Жамбалжамц нар Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
Хуваарийн дагуу өнөөдөр 20:00 цагаас “Scratch” буюу бөөн гараанд ОУХМ Б. Тэгшбаяр, маргааш буюу нэгдүгээр сарын 11-нд 08:00 цагаас “Omnium” буюу олон төрөлт уралдаанд ОУХМ С. Жамбалжамц тус тус хурдаа сорино. Мөн нэгдүгээр сарын 12-нд 20:00 цагаас “Point race” буюу оноо цуглуулах уралдаанд ОУХМ Б. Тэгшбаяр уралдах юм.
Б.ОД