МЗЭ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсны түүхт 90 жилийн ой 2019 онд тохиож байна. МЗЭ-ийн ойн баярын өдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа шилдэг бүтээл туувиж, монголын утга зохиолын хөгжилд, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан утга зохиол судлаач А.Мөнх-Оргил, зохиолч Т.Султан, М.Сүхбаатар, А.Лхагва,орчуулагч Ж.Оюунцэцэг нарт Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гардууллаа.



Мөн Монголын зохиолчдын эвлэлийн түүхт ойг хоёр он дамнуулан улс орон даяар утга соёлын олон арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд тэгш ой тохиож буй их зохиолчдын ойг тэмдэглэх, “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал, зохиолчдын гэрэл зураг болон хөрөг зургийн үзэсгэлэн, зохиолчдын байгуулагын түүхэн товчоон “Оюун билгийн уурхай” баримтат кино бүтээхэд тус яамны Соёл, урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэн үзэгч олондоо өргөн барив.

Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine