Маш хүнд гэмтэлтэй гурван хүнийг нисдэг тэргээр авчирчээ
Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчигчид тээвэрлэж явсан том оврын автобус осолдож хоёр хүн амиа алдаж, олон хүн хөнгөн хүнд хэлбэрийн гэмтэл авсан.

Тэгвэл осолдсон автобусанд зорчиж байсан 37 хүнийг өчигдөр өглөө галт тэргээр зөөвөрлөн, ГССҮТ-д авчирсан. Харин маш хүнд бэртэлтэй гурван хүнийг өчигдөр орой нисдэг тэргээр тээвэрлэж авчирчээ.

Осолдсон зорчигчдын нүүр ам гээд нүд халтирмаар гэмтсэн байна. Осолдсон нэг өвчтөний яриагаар "Өмнөх суудлын ард талын том бариулыг мөргөсөн" гэлээ.

Бас нэгэн зорчигчийн ярьснаар "Яг юу болсныг мэдээгүй унтаж явсан учраас. Нэг мэдсэн дээрээс их олон зөөлөн юм дарагдсан байсан. Цонх хагарч бараг цонхоор гарсан даа. Нүүр ам хавдаж, тархиндаа оёо тавиулсан" гэв.

Өөр эх сурвалжийн хэлснээр автобусны суудлууд бүгд ховхорсон байсан талаар ч ярьж байгаа юм. Тус автобусыг жолоодож явсан залуу ээлжийн жолоочтой гэсэн ч өөрөө жолоогоо барьж явсаар байгаад үүрээр ийм ноцтой зүйл болсон. Тэгээд ч автобус жолоодох ангилал байхгүй байсан гэх мэдээлэл байна.

Автобусны арын суудалд сууж явсан зорчигчид гэмтэл бага авсан аж.

О.Гэрэл
Оллоо.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-10 09:18:08
    Тэв тэгш зам дээр осол гарсан байна. Согтуу явсан байх.гайхалтай
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах