Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журамтай болов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталжээ.

“Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ”  нь шуурхай, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гэсэн гурван шаттай байх юм.

урам батлагдснаар гамшгаас учирсан хохирлыг шуурхай, бодитой тооцож, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, гамшгийн үеийн яаралтай тусламж болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжирч, хойшлуулшгүй сэргээн босголт болон хөгжлийн төлөвлөлтийн үр дүн нэмэгдэнэ.

Мөн гамшгийн статистик мэдээг боловсруулах, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг хэмжих боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.