“Улаанбаатар” Олон улсын  кино наадам ирэх сард болно
“Улаанбаатар” Олон улсын хоёрдугаар кино наадам ирэх 10 дугаар сарын 8-12-нд Улаанбаатар хотноо  зохион байгуулагдах гэж байна. ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох аж.

Наадмын нээлт  10 дугаар сарын 8-ны 19.30 цагаас “Тэнгис” кинотеатрт зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр наадамд уригдан ирсэн олон улсын найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчдад бүтээлээ танилцуулах боломжтой ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.