Яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Тодруулбал,

1. Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилжээ. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт  тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.

2. Бэгзжавын Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов. 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

3. Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн. Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны  ахлах мэргэжилтнээр гээд төрийн албанд 16 ажиллажээ. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны  ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажиллажээ.

4. Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн.1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд  эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.

5. Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томилов. С.Энхбаатар нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2014 онд Макьюрийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн болон олон улсын харилцааны удирдлагын магистр зэрэгтэй Орос, англи хэлний мэдлэгтэй.  1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга, 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн, 2015-2016 онд “Соёмбо-легал партнерс” нөхөрлөлд зөвлөх, 2016-2018 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр төрийн албанд 13 жил ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэргүй 2019-02-15 08:09:11
    Хүнээ ёстой олз тавьж чадахгүй юм даа. Яасан ч хольж сольж бардаггүй юм зөв хүнээ тавьчихаж чадахгүй яасан ч арчаагүй болчихсон юм бэ дээ.
    124.158.95.138
    Мэдэгдсэн Хариулах
  • nergui 2019-01-11 06:26:04
    Anagaahad Byambadorjoos oor hun alga uu, hunii ami uy ch bish hundee mongo ru l uhen hatah umdaa
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭМЯ-ы ажилтан 2019-01-10 09:44:54
    ЭМЯ-нд Бямбадорж, Оюунханд, Цогтбаатар, Баттүвшин гэсэн нэг баг бүрдлээ. Өөрсдөд нь ашиггүй бол зөв байсан ч бруу гэдэг хүмүүс. ЭМЯ ингээд дуусч байна даа.
    124.158.109.62
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-02-12 08:55:48
      яамнаас гадна эрүүл мэндийн төвүүдийн нам дагаж далдагнасан дарга нараа мэдлэг мэргэжилтээ э.м салбарт сэтгэлтэй хүнээр томилоочээ схдэмт-ийн даргыг сольмоор
      124.158.95.138
      Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2019-01-10 03:30:57
    Ed bugd hudlaa garuud baina. Hen negnii gar huluud l bainadaa. Namtar ni hurtel neg l huuramch shinjtei.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • jccc 2019-01-10 01:44:10
    oligtoi novsh alga daa
    24.130.1.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмч 2019-01-09 14:30:20
    Ёстой балиар юмаа. Бямбадорж Содбаатарын хүн гсн шүү Сарангэрэлийн зөвлөхөөр шагнуулсан. Одоо төрийн нарийн. Хүрэлсүх яав ч шударга биш.
    202.9.42.191
    Мэдэгдсэн Хариулах
  • арай юмаа 2019-01-09 11:43:42
    эрүүл мэндийн салбараас төрсөн тэрбумтан бямбадорж чинь янгуг содбаатрын хүн ш дээ төв эмнэлгийг идэж дуусгасан даа
    182.160.0.152
    Мэдэгдсэн Хариулах
  • zoh 2019-01-09 11:39:29
    yahaaraa bugdeeree tuv aimgaas yum be. ene enhkboldiiniinh uuu
    182.160.36.182
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-09 08:16:03
    Бямбадорж УНТЭ-ийг идэж дуусаад цадахгүй салбарыг тэр чигээр нь идэх юм байна л даа. Содбаатарын шахаас... Саван лоск л голохгүй шахдаг хүн дээ.
    66.181.180.203
    Мэдэгдсэн Хариулах
  • хххх 2019-01-09 07:24:53
    Юун ихэнх нь Төв айигийн Баяндэлгэр сумынхан бе,Дов Жалгаар нь ялгаад байгаа юмуу
    182.160.33.203
    Мэдэгдсэн Хариулах
  • baaska 2019-01-09 07:11:58
    munkhaabatar n uul n hotod l heregtei hun bsiin
    202.126.89.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-09 06:59:51
    Энэ Бямбадоржийг хүн болгон бичээд яриад байхад л дэвшээд байх юмаа.эМНЭЛГЭЭС ТӨРСӨН ТЭР БУМТАН...ХАХУУЛЬ ХҮЧТЭЙ ЯМАА?????
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-01-09 07:27:15
      тэрбумтан учраас л ТНБ дарга болжээ
      182.160.0.140
      Мэдэгдсэн Хариулах