“Утгын чимэг” наадамд С.Дамдиндорж түрүүлэв
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж өнгөрлөө. МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд  яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ тэргүүлсэн байна. Дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ, гуравдугаар байрт зохиолч Б.Цоожчулуунцэцэг "Булангийн зогсоол" өгүүллэгээрээ тус тус шалгарчээ.

Харин тусгай шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, СГЗ С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүдэд тус тус хүртээжээ.

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анхлан зохиоход Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байсан юм. Түүнээс хойших наадмуудад Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид 3 түрүүлж, Төрийн шагналт П.Пүрэвсүрэн, Төрийн шагналт Ц.Доржготов, МУСГЗ С.Пүрэв, Д.Намсрай нар тус бүр хоёронтоо магнайлж байжээ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.