Золголт зохион байгуулах ресторан, зоогийн газруудад шалгалт хийнэ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр болохтой холбогдуулан энэ сарын 09-нөөс ирэх сарын 08-ны өдрүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. 

Хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт /цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн/ -ын  улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулна.
  • Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа
  • Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид
  • Золголтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд,
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд,
  • Олон нийтийн барилга байгууламжын лифт ашиглалт,  цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид  хяналт шалгалт хийнэ.
 
П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.