Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хэн юу хэлэв

Ерөнхийлөгч төрийг гацаанаас гаргахаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьбал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байгаа юм. 

“Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэдгийг хуулийн төсөл санаалагч хэлж байна. Харин хуулийн төслийг өргөн барьсан өдрөөс нь буюу яаралтай горимоор хэлэлцэхээр болсон ч өнөөдрийг хүртэл байнгын хороогоор хэлэлцээгүй байна. 

Тэгвэл гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан ямар байр суурь илэрхийлж байна вэ? 

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хуулиараа УИХ-ын дарга бол хурал даргалагч. УИХ-ын тогтвортой байдал гэдэг нь УИХ-ын даргын  биш 76 гишүүний асуудал юм. УИХ-ын олонх нь хуралдаа оролцохгүй гэдэг байдал үүсээд байхад УИХ-ын дарга нь ажиллах чадамжгүй болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн хууль бол гарц, тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа нэг бол УИХ-ын дарга огцор үгүй бол УИХ тар гэдэг л нөхцөл байдалтай байна. Төрийн үйл ажиллагаа удаан гацаж болохгүй, тиймээс энэ хууль бол гарц, шийдэл гэж харж байна. Үндсэн хууль талаасаа УИХ-ын тарах нөхцөл нь УИХ чадамжгүй болсон үед гэж заасан. Одоо бол УИХ-ын үйл ажиллагаа чадамжгүй болсон гэж харж байна. Цаашдаа бол асуудал хүндэрвэл энэ УИХ тарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:  Энэ асуудал нэг хүний, УИХ-ын даргатай холбоотой асуудал биш. Бүхэл бүтэн парламентын дархлаатай холбоотой асуудал. 1990 онд Үндсэн хуулийг баталсан хүмүүс алсыг харж боловсруулан баталсан байгаа. Өнөөдөр улс орны бодлогыг тодорхойлдог, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг ҮАБЗ-ийн гурван гишүүн аль аль нь дархлаатай байх ёстой. Тэр дундаа УИХ-ын дарга дархлаатай байх ёстой. Тэгэхгүй бол парламентад олонх болсон намын дарга нь дуртай цагтаа солиод, засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орно. Хариуцлага тооцох тусдаа заалт байгаа. ҮХЦ-ийн дүгнэлтээр Ц.Нямдорж УИХ-ын даргаасаа огцорч байсан. Зохицуулалт нь байгаа. Тиймээс би гишүүдийн олонхоор шийдээд явахыг зөв хувилбар гэж харахгүй байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: УИХ-ын дархлаа сулрах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа хэмээв. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Буруу жишиг тогтоно. УИХ-ын дарга нэг хэсэг бүлэгт  нь таалагдахгүй тохиолдол бүрт гарын үсэг цуглуулаад огцруулдаг болох нь л дээ. Төрийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өмнө нь байсан зохицуулалтыг оруулж байгаа. Буруутгах асуудалгүй.

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АЦНЫ ПАРЛАМЕНТЫН ДАРХЛАА 2019-01-09 09:06:57
    ХАРИН Ч ОГЦОРЧ ӨГӨХГҮЙ ПАРЛАМЕНТЫН ДАРХЛААГАА СУЛРУУЛЖ БАЙНА. ОГЦОРУУЛДАГ БОЛБОЛ АРАЙ ЁС ЗҮЙТЭЙ БОЛНО ГЭСЭН ҮГ
    59.153.113.93
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-09 05:55:11
    Хаянаа үхэхнээ ккк
    202.9.43.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-09 05:43:27
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-09 05:32:49
    С.Эрдэнийг мөн маш яаралтай зайлуулах хэрэгтэй...
    122.201.22.219
    Мэдэгдсэн Хариулах