Гэмтсэн зорчигчдыг нийслэлд авчирчээ
Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 99-88 УНЗ улсын дугаартай том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол өчигдөр гарсан.

Ослын улмаас хоёр жолооч нь амь насаа алдаж,  35 хүн гэмтэж бэртсэн байдалтай байна. Хүнд бэртсэн хүмүүсийг өчигдөр нисдэг тэрэг явуулж авчрахаар холбогдох газрууд ярилцсан ч явуулаагүй байна.

Харин нэлээд хүнд бэртэлтэй зорчигчдыг өнөөдөр өглөө галт тэргээр тээвэрлэж, ГССҮТ-д авчирчээ.

Дээрх осолдсон автобус нь "Дэлгэрэх хүнс" ХХК-ны автобус бөгөөд сар шинийн баяр болохтой холбоотой нэмэлтээр зорчигч тээвэрлэж байжээ.



О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.