Цэц сонгуулийн тухай хуулиар Их суудлын хуралдаан хийнэ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлосон байна.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчиж,  өмнө нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг тогтоолгохоор  мэдээлэл ирүүлжээ.
 
Энэхүү мэдээллийн шаардлагын дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд Цэцийн Их суудлын хуралдаанаар дээрх асуудлыг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-08 09:30:54
    Үндсэн хуули йн цэц гэж хэнд ч хэрэггүй газар шүүх тайлбараа хийгээд л явчих хэрэгтэй шүү дээ
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах