Б.Наранхүү, Б.Батзориг нарын гишүүд ЖДҮХС-аас авсан зээлээ огт төлөөгүй байна
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгчид хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөв.

Одоогийн байдлаар ЖДҮХС-д 30-40 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд буй аж. Сангаас нийтдээ 94 тэрбум төгрөг гарснаас өнөөдрийн байдлаар ийнхүү 30 гаруй тэрбум нь төлөгдсөн байгаа юм. Үлдсэн мөнгийг хэзээ төлөх нь тодорхойгүй байна.

Түүнээс гадна 2018 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газрын  бонд нэрээр тус сангаас 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам татаж авчээ. Харин энэ мөнгийг ямар бондод зарцуулсан нь тодорхойгүй байна. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-д бонд нэрээр гаргасан  дээрх мөнгөний учир шалтгааныг тодруулахаар бичиг явуулж буйгаа тэд мэдэгдэв.

ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх үүргийг Ерөнхий сайд тодорхой хуулийн хугацаатай өгсөн.

Одоогоор УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Г.Солтан нар ЖДҮХС-гаас  авсан зээлээ бүрэн төлжээ.

Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат 140 сая, Н.Батнасан 150 сая төгрөгийг төлсөн байна. Б.Наранхүү гишүүний дүү зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж.  Ерөнхий сайдын дүү нь 100 сая төгрөг төлсөн. Түүнчлэн  "Баясгалантай дэлхий" ХХК үлдэгдэл 250 гаруй сая төгрөгөө төлсөн байна.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар зээлээ төлөөгүй байгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэв.

Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "Капитал банкны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  гомдол хүргүүлнэ. Тодруулбал, ЖДҮХС-аар  дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан "Капитал" банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид  зээл олгосон.

Миний гарт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, "Капитал" банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд  нарын 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээ байна. Энэ гэрээ нь ЖДҮХС-аас "Капитал" банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ юм.

Гэрээний 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги  хоёр тэрбум төгрөг нийлээд 47 тэрбум 447 сая төгрөг болж байна.

2011 оны гэрээнд зааснаар таван жилийн хугацаатай. Гэрээний хугацаа дуусахаар үл маргах журмаар нэг сарын дотор зээлээ буцаан санд  төлнө. Гэрээг биелүүлээгүй тохиолдолд алданги нь хоногийн 0.5 хувь байна” гэсэн байна. Гэтэл эргэн төлөлтөө хийгээгүй байхад нь 2017 оны арванхоёрдугаар сарын 10-нд  Капитал банктай  дахин нууц гэрээ хийгээд өмнөх гэрээгээ хүчингүй болгосон. Үл маргах журмаар мөнгөө төлөх ёстой байтал дахин нууц гэрээ хийсэн гэсэн үг.  

"Капитал" банк хүмүүст  мөнгө зээлчхээд зээлээ өгөхгүй бол алдангийг нь хоногийн 0.5 хувиар тооцож авдаг. Харин улсад төлөхдөө хоногийн 0 мянганы 14 хувь буюу сарын 0.5 хувь ч хүрэхгүй алданги тооцсон гэрээ надад байна.
 
Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2017 оны аравдугаар сарын 10-ны өдрийн гэрээг цуцлах талаарх гомдлыг хүргүүлнэ. Энэ гэрээг  шалгуулахаар давхар АТГ-д  хандаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр Капитал банк Баялаг бүтээгчдийн холбооны нэр дээр гомдол гаргаад хэрэг үүссэн явж байна. Уг нь Иргэний  хуульд зааснаар Эрүүгийн  хэрэг үүссэн бол иргэний хэрэг үүсэхгүй гэснийг зөрчин Баянгол дүүргийн шүүгч хүртэл мөнгөтэй хүний эрх ашгийг хамгаалж байна" гэв.

Тус холбооны бага хурлын гишүүн Ц.Батдорж "Хөгжлийн бэрхшээлтэй баялаг бүтээгчдээ дэмжиж ирлээ. Төр засгийн удирдах түвшиний хүмүүс халамж хавтгайрлаа гэж яриад байдаг. Гэтэл амьдрал дээр тийм биш юмаа. Хөгжлийн бэрхшээлтэй ч бид гэр зуураа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, зах зээлд нийлүүлж ажиллаж хөдөлмөрлөж байна. Биднийг дэмжих ёстой төрийн зээлийг өөрсдөө авчихаад ингэж ярих нь зохисгүй. ЖДҮХС-аас зээл авах сонгон шалгаруулалтад 10-15 хүн тэнцсэн ч засгаас зээлэнд олгох мөнгө байхгүй гэж хэлж байсан. Гэтэл өөрсдөө эрх мэдлээ ашиглаж авсан байгаа юм.

Тиймээс Цагаан сар боллоо. Эргэж төлөгдсөн 30 гаруй тэрбум төгрөгөөс бидэнд зээл олгож, бидний бизнесийг хэвийн явуулахад хувааж хувиарлаж өгөхийг хүсч байна. Би нэхэж авах ёстой гэдгээ ойлгосон" гэлээ.

Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийн холбооны дарга Г.Оюунчимэг "Өнгөрсөн жил манай дүүргээс 1 хүн уг сангаас зээл авч чадаагүй юм. Гэтэл өөр бүлэг хүмүүс их хэмжээний зээл авсан байгаад бухимдаж байна. Харин эргэн төлөлтөөр орж ирсэн мөнгөнөөс бидэнд олгохыг хүсье. Сар шинийн баярт зориулж зээл авч тодорхой хэмжээний баялагийг үйлдвэрлэж зах зээлд гаргамаар байна" гэв.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-09 04:16:12
    Битгий санаа зов төлчихнө. Дээр нь 2 тэрбум өгнө гээд бсан ах яасан бэ. Бардам ам шалдан гуяа гэдэг болжээ
  • hylgaich nart idyylsen Mongol tor?... 2019-01-08 14:47:27
    Mongoloor dyyren syirsen hylgaich nar ene Mongol yaj hel deeree zogsoh be?....
  • НАРСАРАНХҮҮ 2019-01-08 10:21:29
    ЖДҮ-н ЗАДГАЙ МӨНГИЙГ БУЦААЖ ӨГДӨГ ХҮН БАЙХ УУ?
  • !!!!! 2019-01-08 08:18:39
    Naranhuu onigoo odoo ichij uhmeer yumaa !!!! ter sarzaisan egch ni bas hench bilee Saranchimeg biluu onigoonuud mini zailzan bai daa ta nar ger buleeree !!!!!
  • kkl 2019-01-08 08:07:47
    Ta nar zeelee toloo chee daraagiin humuus zeelee awmaar bna onoodor tetgewriin zeel awah getel 70 huwig ogno gd 340000 t ogloo uugeer yaj sar shine gargah w...
  • Бат 2019-01-08 07:28:35
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    • иргэн 2019-01-09 01:46:39
      Яаж 76 дээрэмчнийг цөөлөх вэ гэж толгойгоо гашилгаж байхад дахиж дээрэмчдийн тоог нэмнэ гэж яаж бодож чадаж байна вэ?
    • Монгу 2019-01-08 10:02:57
      2 байтугай танхимтай басанч идээд дуусгадаг дэлхийн хишиг...