0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут хэрэглэхийг хориглоно

Засгийн газрын тогтоолоор 2019 оны гуравдугаар сарын 1-нээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг хориглосон.

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүлж байна.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгожээ. БОАЖЯ-ны зүгээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудын төлөөлөлтэй уулзан, дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа аж.



Х.Хулан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-01 15:52:12
    Хийх юм нь олдохгүй бна уу.Уутны мөнгийг засгаас гаргах уу.Туйлдсан арддаа битгий үнийн өсөлт бий болгооч.Тэнэг шийдвэр гаргадаг хүмүүс төрөөс үтэр түргэн зайл
    150.129.143.239
    Мэдэгдсэн Хариулах
    • Х 2019-03-28 03:10:12
      Чи зайл
      202.126.88.55
      Мэдэгдсэн Хариулах
  • батаа 2019-01-08 11:13:03
    Энэ ч зөв шүү. Гялгар уут байгальд шингэдэггүй. Дээрээс нь хүнсээ хийх нь эрүүл мэндэд хортой
    182.160.1.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ ҮҮ 2019-01-08 10:00:47
    ХООЛ, ХҮНС БОЛОН БАРАА МАТЕРИАЛАА ДААВУУН УУТ, ЦААСАН УУТ ЗЭРЭГТ ХИЙГЭЭД БАЙЖ БОЛОХ БАЙХ. ХАРИН ХОГОО ЯМАР УУТАНД ХИЙЖ ХАЯЖ БАЙХ ВЭ?
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах