Хуульзүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдах товтой байсан ч ирц бүрдээгүйгээс хуралдаан дахин хойшиллоо. Үүнтэй холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс зарим зүйлийг тодруулав.
-Хуульзүйн байнгын хороогоор ямар асуудал хэлэлцэх байсан бэ?
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Мөн дагаж мөрдөх журмын тухай хууль.
-УИХ-ын дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүйгээс УИХ гацаад байна уу?
-УИХ-ын даргаас хамаарсан парламент гэж байхгүй. Дарга бол парламент биш. УИХ-ын 76 гишүүн байж парламент бүрдэнэ.
-УИХ-ыг тарах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын 51 гишүүн гарын үсэг зурж байж энэ асуудал хэлэлцэгдэнэ. Парламент эмзэг байж болохгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой, парламентын засаглалтай байх ёстой гэж ярьдаг. Миний байр суурь бол парламенын засаглал бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа. Хоёр их гүрний дунд оршдог орны хувьд парламентын засаглал байх ёстой. Парламентыг өөрчлөх асуудал Үндсэн хуулиар хамгаалагдсан.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн