Хилийн боомтуудад төрөлжсөн сорьцын лабораториуд байгуулна
Энэ оноос Бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүр хийж экспорт, импортоос олох орлогоо бүрэн хураадаг болохоор зохицуулж байна.

Үүний тулд хилийн боомтуудад эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг үе шаттай байгуулан, лабораторийн техник тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэхээр болжээ. 

Ингэснээр шинжилгээний хариуг гаалийн бүрдүүлэлтэд цахимаар ашиглах, сорьцын шинжилгээ авах ажиллагааг хүний хүчин зүйлсээс хамаарал багатай болгоно. Хууль бус бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхээс сэргийлэх орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч, хар тамхи илрүүлэх үнэрч нохой болон гаалийн хяналт шалгалтын шаардлагатай бусад тоног төхөөрөмжүүдээр хилийн боомтуудыг үе шаттайгаар хангах юм байна.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.