Гишүүдээ, Төрийн ордныг чөлөөлөөд өг
Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Ардчилсан намын тардагт нь тулгасан эдийн засгийг сэргээж, ард түмний аж амьдралыг өөд татаасай гэсэн итгэлээр МАН-д ингэж итгэл хүлээлгэсэн хэрэг. Гэтэл МАН төрийн толгойд гарчхаад ард түмнээр он дамжин тохуурхаж байна. Ард түмэн харах нүд, сонсох чихтэй гэдгийг тэд мартаж. Бүх л бүтэн Төрийн яам нь толгойлох хүнгүй байхад бүтэн сар Төрийг гацааж бойкот хийгээд сууж байгааг чинь дахин харах хүсэл алга. Ж.Мөнхбатын байна уу хэнийх нь байна аль нэгнийх нь бланкан дээр УИХ-ыг тараах гарын үсгээ зураад, тарж үз. Монголын төр та 75-аар дутна гэвэл үлгэр шүү. Гай болохоор зай бол.

Нэг талд УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс “Би хууль ёсны дагуу УИХ-д даргын албан тушаалд нэр дэвшиж сонгогдсон. Миний хувьд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй” гэх байр суурийг илэрхийлж хуулийн таван заалтаар нөмөр хийн, суудалдаа “шигдсээр” байна. Харин нөгөө талд түүнийг "60 тэрбум"-ын асуудлаас үүдэн огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх гишүүд. Төрийн гацаа бол ердөө л энэ. Гэтэл МАН иймхэн асуудлын өмнө хүчин мөхөстөж, парламентыг түүхийг хараар бичиж байна. Нэгэнт эв зүй, учир начраа олж чадахгүйгээс хойш эрхэм гишүүдээ тараад өг.  Та бүхэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болчихлоо.  
 
УИХ тарвал дараагийн Их хурал тангараг өргөх хүртэл хугацаанд Ерөнхийлөгч улс орныг удирдана. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд онц байдал зарлагдаж, Монгол улс ерөнхийлөгчийн бүрэн захиргаанд орно 

Парламент бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага. Бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд хууль тогтоож, төрийн эрх барих нь байтугайг тэд мартаж.  УИХ-ын гишүүд иргэдийн өмнө хариуцлага хүлээж сонгогдсон. Нэгэнт хариуцлагаа умартсан учраас бүх эрх мэдлээ Ерөнхийлөгчид өгөөд тарж үз. Тодруулбал, УИХ тарвал дараагийн Их хурал тангараг өргөх хүртэл хугацаанд Ерөнхийлөгч улс орныг удирдана. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд онц байдал зарлагдаж, Монгол улс ерөнхийлөгчийн бүрэн захиргаанд орно гэсэн үг л дээ. Иймээс МАН-ын үнэмлэхүй олонх нэгдэж, нягтарч ажиллаж чадахгүй байна. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчид бүх эрх мэдлээ үлдээгээд тарцгааж үз. Тавьтаргүй хэдэн гишүүдийн тоглодог тоглоом төр биш. Тиймээс эрхэм гишүүдээ Төрийн ордныг чөлөөлнө үү!!!
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2019-01-11 01:23:31
    ХУЦ
    202.126.89.1
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk  2019-01-08 08:10:14
    Toriin ordniig choloolood og ardin ih hurliin deputaduudiig bucaan awchirch suulgamaar bna ard tumnii onc ih hural hiilgemeer bna
    202.9.44.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-08 07:48:31
    Дараагийн их хурал бүрдэж тангараг өргөтөл одоогийн засгийн газар хэвээрээ байх юм биш үү
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-08 07:22:16
    Odoo bolioch. Bugdeeree zailaach
    66.181.185.55
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-08 06:10:15
    эцсийн хариуцлага Шантааж хийсэн хэдэн гишүүнд ноогдох уу эсвэл шантаажаар буусан Энхболдод ноогдох уу Шантаажилсан хэд ч яахав бид эсэргүүцлээ л илэрхийлсэн гэ...
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрка 2019-01-08 05:59:00
    Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэн даруй эхлүүлэх нь зөв байх. Намууд ч мөн булайгаа дэлгэж байна даа. Төрийн хянан шалгах хороог ямар нэг хэлбэрээр сэргээн байгуул...
    64.119.16.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-08 04:58:28
    Zob shuu dee odoo ed nariig kharakh yum baikhgui shuu khubildaan khiikh gej l bgaa shuu ard tumen medej bgaa
    103.26.193.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-08 04:44:58
    булдруунууд үтэр түргэн зайлгаа. Хүрэлсүх сэлмээ эргүүлсэн шиг эргүүлээч
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • иРГЭН 2019-01-08 03:26:07
    Нэг хүний асуудлыг шийдэж чадахгүй Төр, ард түмэн гэж манайхаас өөр байхгүй дээ. Ёстой улаан номонд бичигдэхээр болж байна даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-08 02:20:24
    Ширэн нүүртэй хулгай ч нар их болжээ
    183.177.98.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-08 02:07:01
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-08 01:56:00
    М.Энхболд гэдэг тэнэг яасан шийдсэн, цайчихсан муухай луйварчин бэ,,, Улс орон бүхэлдээ яв, гээд байхад суугаад улсын ажилд саад болоод доромжилчих юмаа
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах