Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдана
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

11:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Мал аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгох “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно.

11:00 цагт: ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар яаралтай хуралдана.

12:00 цагт: НЦГ-н нэгдүгээр давхарт ЦЕГ-аас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд үндэсний үзэлт хөдөлгөөн, ТББ-ууд өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МУИС-ийн Номын санд “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

18:00 цагт: Монголын хүүхдийн ордонд “Утгын чимэг 2018” наадам болно.

Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд
 
11:00 цагт: "Хэн ч мэдээгүй МАНАН-гийн том луйвар" сэдвээр "Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
11:30 цагт: ЖДҮ-гээс зээл авсан өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.