23 хүртэлх насны Азийн АШТ Улаанбаатарт болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос  23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-нд тавьжээ. Тэгвэл уг хүсэлтэд ДБНХ албан ёсоор хариу өгч, өөрийн төлөвлөгөөт хуваарьт оруулсан байна. “U-23”-ын анхдугаар Азийн АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах аж.

Манай улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч байсан түүхтэй.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.