Ослын улмаас нэг хүний амь хохирч, 11 хүн бэртэл гэмтэл авчээ
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 507 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
 
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 1 хүний амь нас хохирч, 11 хүн бэртэл гэмтэл авсан ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэн ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 5, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
 
Мөн цагдаагийн байгууллагаас гудамж змад хийсэн хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 3700 зөрчил үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчлийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт T.Aqua маркийн автомашин N.Tiida, T.Camry, H.Aerocity автомашинууд болон автобустай мөргөлдөж, зорчигч 68 настай Я-гийн амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна.

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан хаалга гэх газар асфальтан замд "T.Pruis" маркийн автомашин онхолдож 39 настай эмэгтэй Х-н амь нас хохирсон хэргүүдийг шалгаж байгаа бөгөөд осол хэргийн шалтгаан нөхцлийг үзвэл орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлдэг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас замын хажуу, далан руу онхолдох хэлбэрээр дийлэнх хувь нь бүртгэгдэж байна.
 
Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл хоорондын зай барихгүй байх нь урд яваа автомашины араас мөргөх болон бусад осол гаргах эрсдлийг үлэмж нэмэгдүүлдэг. Ихэнх оронд нэг секундэд өмнөх автомашинаа гүйцэж түрүүлж амжихгүй зайг "Хэтойр" гэж үздэг бөгөөд суурингийн гадна замд өмнөх автомашинаа гүйцэхэд 3 секунд шаардагдах зайг барих нь зохистой юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.