3600 тонн молибдены баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр ашиглалтанд орлоо
2009 онд дэлхийн эдийн засгийн хямарлтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоогоод байсан зэс молибдены баяжуулах үйлдвэр дахин үйл ажиллагаагаа явуулахаар болж  Орхон аймагт өнөөдөр нээлтээ хийлээ.  Тодруулбал ОХУ-ын “УРАЛГИПРОМЕЗ” нээлттэй хувьцаат компани энэхүү үйлдвэрт хөрөнгө оруулснаар дахин үйл ажиллагаа явуулж эхэллээ.  Уг компанийн 34 хувийг манай тал буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК  эзэмшдэг юм байна. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноноор 200 гаруй ажлын байр бий болсон бөгөөд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг боловсруулах, орон нутгийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм. Дашрамд дуулгахад энэ үйлдвэр  нь жилд 3600 тонн молибдены баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.