Орхон голд дөрвөн иргэн машинтайгаа осолджээ
Энэ сарын 6-нд Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн аймгийн төвөөс баруун зүгт 55 км байрлах Бичигт хад гэх газарт иргэн М-ийн жолоодож явсан “Террана” загварын суудлын автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрсөн байна.

Энэ талаарх дуудлага мэдээлэл Орхон аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 09:45 цагт ирсэн байна. Голын мөс рүү цөмрөн орсон автомашинд нийт дөрвөн зорчигч явжээ.

Онцгой байдлын Эрэн хайх аврах салбарын дөрвөн албан хаагч, нэг автомашинтай 12.30 цагт очиход Орхон голоор зорчиж яваад голын эргээс 200 метрт мөс цөмөрч суусан байсныг 02.10 цаг ажиллан автомашиныг татаж гаргажээ.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.