У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдах уу?

Он солигдохын өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, тусгай албаныхныг удирдаж Салхитын мөнгөний ордод “тусгай ажиллагаа” явуулсан.

Хятадуудын булаалдсан, манай зарим иргэний оролцсон энэ ордын маргаан Засгийн газраас дээрх “тусгай ажиллагаа”-г явуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар дуусгавар болж байх шиг байна.

Энэ ажиллагааг цахим сүлжээнд лав алга ташиж хүлээж авсан хүн олон харагдсан.

Харин 2019 оны гарсны дараа учир мэдэх хүмүүс нэлээд төвөгтэй дүгнэлтийг хийнэ лээ.

Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарлын цэг босгож ирсэн ажиллагаа болсон гэцгээж байна.

Бас “тусгай ажиллагаа”-ндаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар телевизийн сурвалжлагч, зураглаачдыг дагуулж явсан нь зарим нэг мэргэжлийн хүмүүсээс сүрхий шүүмжлэл хүртсэн. “…Зэвсэг агссан тусгайгийнхан камер агссан сурвалжлагчтай хамт тусгай ажиллагаа явуулахыг үздэг л юм байна” гэж энэ талаар ихээхэн мэдлэгтэй, цагтаа ийм ажиллагаанд оролцож, ажиллаж явсан нэгэн эрхэм шогширч байв.

Бүхнийг цаг хугацаа харуулдаг жамаар удахгүй үр дүн нь харагдаад л ирнэ.

Гэсэн ч Засгийн газар энэ мэтийн шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж буй бололтой.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл цуцлах “тусгай ажиллагаа” ганц үүгээр зогсохгүй нь бололтой.

Тун удахгүй дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг “тусай ажиллагаа”-ны дор цуцална гэж байна. Тэрхүү“тусгай ажиллагаа”-ныхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнд яриад эхэллээ.

Тусгай албаныхан, тагнуулынхан тэрхүү “тусгай ажиллагаа”-нд оролцдогоороо орно. Телевизийнхэн харин яаж ч магадгүй гэнэ. Юутай ч У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдаж магадгүй гэж байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн овоо хараанд өртчихөөд байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн  ямар орд, уул уурхайн компани “тусгай ажиллагаа”-ны бай болсон бэ гэдэг харин тодорхойгүй байна.

Ер нь бол цаашид иймэрхүү “тусгай ажиллагаа”-г үргэлжлүүлэн явуулна гэдгээ Ерөнхий сайд ч, түүний танхимынхан ч нуухгүй байна.

Тэгэхээр Салхитын мөнгөний орд бол ийм ажиллагааны эхлэл нь байсан болж таарав.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-01-08 05:10:44
    Ингэж их дөвчигнэх нь их хурлын танхимд хүн зодсон шиг харагдаж байна.хууль хүчний байгууллагууд зохих хууль тогтоомжийн ажиллаж байхад л болно ш дээ.
    150.129.141.84
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-07 13:40:00
    erdenetiin 49% deer hiih yostoi.
    202.9.44.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-07 10:06:45
    Жагсаал, өлсгөлөн гэж дөвчигнөхийн оронд шууд л хурандаа нараа зоригжуулаад хөдөл.
    112.72.11.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-07 05:30:18
    Дараагийн тусгай ажиллагаа долларын ханш, бензин, мах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг байгаасай.
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-07 04:57:30
    Төр гэж байгаа бол баялагаа хамгаалах хэрэгтэй ард түмэндээ өгөөжтэй болгох ёстой тусгай ажиллагаа явуулаж ил тод мэдээлэх нь зөв төр төмөр нүүрээ харуул дэмжжи...
    59.153.113.50
    Мэдэгдсэн Хариулах
  • eh orniihoo toloo sanaa zowogch 2019-01-07 04:39:35
    Zow shuu erch huchee aldaj bolohgui bidend tsag hugatsaa unetei yarij baih hoorond olon jil baigalii min baylag gadagshaa urssaar baigaa
    103.206.195.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-07 03:49:14
    Монгол улсын бүхий л хуулийг зөрчиж байгаа газрын талаар маш зөв шийдсэн шүү, Ар талд нь нөгөө л мафи байх магадлалтай ,,,
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • бүрэн дэмжиж байгаа 2019-01-07 03:33:01
    ЗӨВ. Яахаараа нэг гэр бүл асар олон лиценз эзэмшдэг юм бэ? ТЭР гачууртын чинбатыг хар, олон лиценз эзэмшдэг, яасан ч их мөнгө төрөөс авсан юм, зээлээ тооцоо хи...
    66.181.187.105
    Мэдэгдсэн Хариулах
  • яяя 2019-01-07 03:31:34
    Лицэнз нэрээр мэдээлэлд ойр хүмүүс 1000 мянган га гаар зарж эзэмшиж авилгал авдаг олон жил болсон асуудлийг шалга. зогсоох хэрэгтэй
    112.72.12.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-07 03:14:32
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-07 03:08:59
    UCHIR MEDEX XVMVVS GEJ OLLOO OOROO TEGEJ BODOOD BGAA YUM BISHVV? setgvvlchtei yawaxaar yaadgiin? odoo tsag ve oor bolson gej ter xogshindoo xel!!!
    66.181.161.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Huraah ni zow !!! 2019-01-07 03:07:56
    Ezed ni uul ni Ard tumen yum sh de getel Gadaad bolon dotoodiin deeremchidtei niilsen huwalznuud Lizenz nereer buruu zamaar hulgailsan uchraas buzaaj awah ni b...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Батболд 2019-01-07 02:54:57
    Сэтгүүл ч арчаагүй аймхай хүн бололтой хууль гэдэг чинь шудрага үнэн г хэлдэг юм
    49.0.218.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-07 02:45:47
    Энэ сэтгүүлч дэмжээд байгаам уу эсэргүүцээд байгаам уу?
    202.21.116.78
    Мэдэгдсэн Хариулах
  • E 2019-01-07 02:28:30
    Nomtoi bayar batsaaniig darvaital ni algadaach
    103.229.122.229
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-07 02:20:18
    Цагаан суварга байж магадгүй
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Cagaan suvraga, Uhaa hudah 2019-01-07 02:08:12
    MAK, MCS metiin huvalznuudaas uls umchuu aviya!
    142.184.186.36
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-01-07 01:56:20
    ZG zow zuilee hiigeed ehelsen Ard tumen bid hedii boltol yaduu tarchig owog deedes ow bolgoj ogson ed baylgaa harsaan baij gadaad ,dotoodiin hulgaichid ogoh we?...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах