Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгох арга хэмжээ авна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 4-өөс цэргийн бүртгэл эхэлсэн. Бүртгэл энэ сарын 21 хүртэл үргэлжлэх юм. Бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж.

Цэргийн албаны тухай хуульд:

Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэрэгт бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглүүлнэ.
Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах юм.

Цэргийн бүртгэлд дээрх хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна. Заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15.17 дугаар зүйлийн дагуу 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах гэнэ.

П.АНИР 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зайл 2022-01-17 03:02:59
    Ер нь ямар ч хэргэгүй мөнгөний гарз армиар яадаг байна аа. Ядаргаатай жил болнон л бүртгүүлэх юм. Үхчээгүй боо нөгөө сда чинь байж л байгааш дээ байнга бүртгэхи...
  • Зочид 2020-02-07 16:57:18
    Арайчдээ
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2019-01-09 08:00:53
    дуугардаг дуугардаггуй хэдэн АК-тай армиар яах юм бэ?
    202.126.89.89
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2019-01-16 16:01:13
      Thh zugeer mungu ideh gj iim um ywuuldag um
      202.21.106.101
      Мэдэгдсэн Хариулах