Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн нурууны өвөр бэлээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ