Цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарч эхэллээ
Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардлаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. 

Тэгвэл энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”-д нээгдээд байна. Энэ талаарх мэдээлэл болон ойрын өдрүүдэд нээгдэх Цагаан сарын үзэсгэлэн худалдааны мэдээллийг хүргэе.

'Энх мэндийн сар шинэ' үзэсгэлэн худалдаа


 
17 дугаар жарны Шарагчин гахай жилийг угтсан "ЭНХ МЭНДИЙН САР ШИНЭ" үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Мишээл экспод болж байна. Үзэсгэлэн худалдаанд:

---Үндэсний дээл
---Малгай,бүс
---Гутал, хром
--- Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгэдхүүн
--- Цагаан идээ
--- Тавгийн идээ
--- Амтат чихэр, шоколад
--- Мах, махан бүтээгдэхүүн
--- Гарын бэлгийн худалдаа
--- Импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

'Цагаан сар 2019' үзэсгэлэн худалдаа 



Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компани энэ сарын 12-ноос ирэх сарын 03-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Сар шинийн баярын бэлтгэлийг Улаанбаатар хотод нэгэн цэгт төвлөрүүлэн АНХДАГЧ үнээр худалдаагаа хийхээр 500 гаруй үндэсний манлай үйлдвэрүүд, жижиг дунд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, 21 аймгийн малчид ХҮННҮ МОЛЛД Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад бэлэн болжээ.

'Монголын цагаан сар 2019' үзэсгэлэн 



Энэ сарын 11-нээс ирэх сарын 04-ний өдрүүдэд “АСА ЦИРК” төвийн үзэсгэлэнгийн танхимд “Монголын цагаан сар 2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.  Тиймээс та бүхэн өргөнөөр үйлчлүүлж Үндэсний манлай үйлдвэрүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ нэг дороос базаагаарай.
 
'Ерөөлтэй Цагаан сар-2019'



Шарагчин гахай жилийг угтсан төвийн бүсийн хамгийн том сар шинийн үзэсгэлэн худалдаа Улаанбаатар паласт болно. Уг үзэсгэлэн энэ сарын 15-наас ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд:
Хүнсний манлай үйлдвэрүүд,
Шилдэг импортлогч байгууллагууд
Үндэсний дээл хувцас,
Тавгийн идээ,
Ууц,
Бэлгийн бараа,
Хөөрөг даалин гээд сар шинийн баярт хэрэгцээтэй бүхий л бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой.

Х.Хулан
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-19 03:31:45
    Үхэр Монгочууд Гахай жил гарч байгаатай холбогдуулан хэдэн зуун мянган гахайг амьд дээр нь булшлаад хаячихлаа Удахгүй Монгочууд Цусан далай болж хувирна
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах