Налайх чиглэлийн автозамын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яаманд Налайх-Улаанбаатар чиглэлийн хурдны автозамыг барих ажлын талаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Сангийн яамны төлөөлөл, Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл өчигдөр/01.04/ хуралдлаа.
 


БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссан гэж Нийслэл хотын засаг даргын орлогч П.Баярхүү мэдээллээ.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм.
 


Ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар уг чиглэлийн автозамын бэлтгэл байдлын талаар танилцуулга хийхээр төлөвлөж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэлээд холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг онцлов. 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцжээ. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
 

Зам, тээврийн хөгжлийн яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-01-05 21:21:14
    MAH udaxgui ene gazrin xorsnoos alga bolj zailaad ogooch.MAH baixgui bolvol MONGOL ylj xogjino.
    103.212.116.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-05 12:55:00
    Батүүл байсан бол аль хэдийн орох байсан зам аа хөө Муусайн МАН-ын арчаагүй албан тушаалаас өөрийг мэддэггүй та нар албаа өгөөд зайлаач ,
    66.181.160.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Darhan 2019-01-05 04:01:44
    Darhanii zamiig heden ond barih veAjliig n avch mongiig n husah geed alaan bolj bgaa geden vnen vv? 4 egnee bish 2 tald n 1,1 м sungana gej soliorch bga gesnuu
    202.126.89.84
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-05 03:18:24
    муруй амт минь ажлаа ег мартсанаас эхнэрээ таньж байгаа юу
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах