Монгол Улсын стандартчиллын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхээр хуулийн төсөл боловсруулжээ
Монгол Улсын Засгийн газрын  2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх тэргүүлэх салбарыг тогтоож өгсөн байдаг.  Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Европын холбооны санхүүжилтаар “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж, эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд энэ талаар танилцуулах уулзалт Стандартчилал, хэмжил зүйн газарт болов.
 
Тус танилцуулах уулзалтад УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь, Ц.Цолмон, М.Зоригт, Д.Сарангэрэл нар оролцож, санал бодлоо солилцлоо.
 
Энэ үеэр Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Стандартчилал, хэмжил зүйн эрх зүйн орчинг эрс шинэчлэх төслүүдийн талаар танилцуулав. Мөн төслийн багийн ахлагч ноён Хенк де Пау “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
 
Дээрх төслийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас Европын стандарт, нормыг нутагшуулах,  үүний үр дүнд бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх,  тохирлын үнэлгээний салбарт бүтцийн шинэчлэл хийх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.
 
Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.