Исгэсэн байцааны ид шид

Исгэсэн байцаа нь дээд зэргийн зууш мөн эмчилгээний бүтээгдэхүүн юм. Исгэсэн байцаанд хавдрын эсрэг шинж чанар бүхий U аминдэм агуулагдана. Шүүс гоо сайхан, хоол боловсруулах булчирхайн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Үүнээс гадна бодисын солилцоог идэвхжүүлж, өөх тосны солилцоог тохируулсанаар хүнийг стресст тэсвэртэй болгодог ба эд эсийг залуужуулах үйлчилгээтэй.

Их хэмжээний В6, В12 аминдэм, никотины хүчлийг агуулдаг ба В6 аминдэм нь уургийн шингээлтэд, В12 нь сэтгэл санааны тайвшралд хүргэж, цэвэр бодол сэтгэлийг бий болгосноор хөгшрөлттэй тэмцэхэд нөлөөлдөг бол никотины хүчил нь үсийг гялалзуулан, хумсыг бэхжүүлдэг. Исгэсэн байцааны шүүсийг ходоодны хүчиллэг багатай хүмүүс хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд, мэдрэлийн өвчтэй хүмүүс хоол идэх дур сонирхлыг дээшлүүлэхийн тулд хэрэглэнэ. Шүүсийг өглөө өлөн үедээ ууж хэрэглэнэ.

Исгэсэн байцааны шүүсэнд ходоодонд хий дүүргэдэг эслэг агуулагддаггүй. Хэрэв исгэсэн байцааг байнгын хоолны цэсэнд оруулбал астма өвчний хүндрэлийг багасгана. Мөн аминдэмийн дутагдал, дисбактериозын үед  хэрэглэх нь ашигтай. Гэдэс дотроо эрүүлжүүлэхийн тулд  долоо хоногт гурван удаа хоёр хоолны халбагаар байцааг идээд хагас аяга шүүсээр даруулна.

Аминдэмийн дутагдал болон хүч тамиргүйдэх үед нэг аяга лоолийн шүүсийг исгэсэн байцааны шүүстэй хольж хагас аяга буцалсан ус, хоолны халбага нимбэгийн шүүс, зөгийн бал нэмж өдөрт хоёр удаа ууна. Буйлны үрэвслийн үед өдөрт зургаан удаа гурван халбагаар хэрэглэж амаа шүүсээр нь зайлна. Түгжрэлийн үед нэг аяга шүүсэнд хоёр цайны халбага давс нэмж өглөө өлөн ууна. Батгатай арьсанд навчийг 20 минут байлгаад угаан тос түрхэнэ. Нэг сарын турш хэрэглэнэ. Исгэсэн байцаа эдгээр ашиг тустай боловч бөөрний өвчин, ходоодны их хүчиллэг, цөсний чулуу, даралт ихсэх өвчтэй үед хэрэглэхэд хориотой байдаг. Исгэсэн байцааг өвөл бусад хүнсний ногоон дахь амин дэм багассан үед хэрэглэх нь илүү зохилтой.

Байцааг исгэхдээ:

Исгэхдээ бат бэх модон торх, шилэн болон паалантай сав, шавар ваарыг ашиглах бөгөөд цайрдсан, пласстмасан сав тохиромжгүй. Дээрээс нь дарах хүндрүүлэгчээр металл зүйлийг хэрэглэхгүй. Гурван кг байцааг нарийн хэрчээд 300 гр луувантай холино. Эдгээрийг гурван литрийн шилэнд хийж дээрээс нь дарж нягтруулна. 

Уусмалд: Нэг литр бүлээн усанд хоёр хоолны халбага том ширхэгтэй давс хийн шилээ дүүргээд дулаан газар тавина. хоёр дахь өдөр нь ёроолыг нь хүртэл урт модоор нүхлэн хийг гаргана. Гурав дахь өдөр нь шүүсийг нь юүлэн авч нэг литр шүүсэнд 1.5 халбага элсэн чихэр нэмээд дараа нь байцааны доод, дээд хэсгийн байрлалыг солин шүүсээ нэмнэ. Дараа нь нэг хоногийн турш дулаан газар байлгаад дараа нь хүйтэн сэрүүнд шилжүүлэн тавина.

П.ЦОЛМОН /Ph.D/
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-10 09:17:10
    Ondogiig orloh
    59.153.114.79
    Мэдэгдсэн Хариулах
  • yagaad isgesen gej nerleed garbaa?..... 2019-01-06 16:10:43
    Mongolchyyd taragnii isge;,gyynii saamiin isge iseldyyleh geh met yaridag harin baizaag bol darsalsan baizaa geed syrchihsan hymyys sain medne!yagaad isgesen ge...
    212.234.217.188
    Мэдэгдсэн Хариулах
  • darsan baizaanii ach tysiig zeb oilguul! 2019-01-05 09:54:24
    Mongolchyyd darsan baizaa gej nereldeg bailaa sine yum sig ner ysiig ni eerchilej isgesen baizaa geh ni onobchgyi bna!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах