
Хотын шинэ даргын томилгоо дуншсаар байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд хотын шинэ даргын томилгооны асуудлаар хуралдах байсан ч хойшилсон. Уг нь арванхоёрдугаар сарын 28-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Ингээд 100 хувийн саналаар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилуулахаар санал нэгдсэн ч НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгэж чадалгүй ажлын цаг дууссан юм.
Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гарагт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит хуралдаанаа зарлажээ. Гэхдээ хэлэлцэх асуудлын дараалалд хотын даргыг томилгоог дурьдаагүй байгаа юм.. Эх сурвалжууд хэлэлцэх асуудлын төгсгөлд орсон бусад гэх асуудлын хүрээнд хотын даргын томилгоо яригдаж магадгүй гэх таамаг дэвшүүлээд байна.
П.ГОО
Оллоо.мн