Агаарын бохирдол хаана хамгийн их байна вэ

Нийслэл хотын агаарын чанарын индексийг харуулдаг agaar.mn сайтад байгаа мэдээллийг зурган байдлаар хүргэж байна. 


 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 08.00 цагийн мэдээгээр МҮОНРТ, баруун дөрвөн зам орчимд агаар их бохирдолтой байна. Тодруулбал, МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс 418, баруун дөрвөн зам орчимд 423-ыг зааж байна. Түүнчлэн Амгалан орчимд агаар бохирдолтой байна гэж гарчээ.

0-50 ЦЭВЭР
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй 

51-100 ХЭВИЙН
Агаарын чанар шаардлага хангах боловч, зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болно. Тухайлбал: Озон, нарийн ширхэглэгт тоосонцорын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.

101 - 250 БАГА ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ
Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Энэ үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд, гадаад биеийн хүчний  ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс(тухайлбал автозам) хол байх хэрэгтэй. 

251 - 400 ДУНД ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ
Нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ. 
Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаад биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхий, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. 

401-500 ИХ БОХИРДОЛТОЙ
Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ. 
Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтанд байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. 

501+  МАШ ИХ БОХИРДОЛТОЙ
Удаан хугацаагар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (авто зам) хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай аж. 

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-01-04 06:25:00
    76 суудаг хэрэлддэг газарт л хамгийн их бузар бохир байна.
  • зочин 2019-01-04 05:06:28
    энэ хэмжилтийн багажаа тоог нь нэмээчэээ
  • ААгий 2019-01-04 02:51:25
    Хамгийн их бохирдолтой газар СХД-ийн Ханын материал байна ш дээ. Энд хэмжилтээ хийгээч. Хоолой хорсгом гашуун утаа амаа дарж явахаас аргагүйд хүрч байна