Жүдо бөхийн УАШТ Сэлэнгэ аймагт болно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэгдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Тэмцээн эрэгтэй 60, 66, 73, 81, 90, -100, +100, эмэгтэй 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ийн жингийн ангиллаар явагдаж, аваргуудаа тодруулах юм байна.

Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах энэ удаагийн УАШТ нь “Токио 2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо авах олон тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. Манай эрэгтэй, эмэгтэй жүдочдоос УАШТ-д хэн нь шилдэг байж энэ онд болох уламжлалт “Гран при”, “Их дуулга” тэмцээнүүд болон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүчээ сорих эрхээ өвөртөлж Токиогийн олимпийн эрхийн оноогоо цуглуулах боломж олдох юм.  








Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-03 10:23:43
    Ерөнхийлөгчид хамаатай асуудал байна даа
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах