Ургац хураалт 10 хоногийн өмнө эхэллээ
Улсын ургацын комисс хуралдлаа. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынн дарга Б.Оргил “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, нийт 434.5 мянган га-д тариалалт хийсэн.
 
Урьдчилсан блансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй байна” гэж танилцуулав.
 
Энэ нь нэг га-аас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүлжээ.
 
Энэ жил таримлын болц жигд байгаа учир ургац хураалтын ажил өнгөрсөн жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхэлсэн юм. Намрын ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэлийн ажилд нийт 8000 тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан байна. Шатахууны зохих нөөцийг бүрдүүлэх, үнэ болоод зарцуулалтад нь хяналт тавьж тасалдалгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхээ ҮХААЯ-ныхан амласан. Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, хадлангийн тээврийг саадгүй нэвтрүүлэх, ялангуяа ургац тээвэрт ажиллаж буй хүнд даацын автомашинуудыг гурилын үйлдвэрүүдэд саадгүй нэвтрүүлэх боломжийг хангах түр журам гаргаж мөрдөхөөр болов. Улсын чанартай зам, гүүрэн дээр ч цагдаагийн эргүүл, пост ажиллуулах юм байна.
Зууны мэдээ
Г.Ганчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.