ГССҮТ “өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2018 оноос  эхэлж  Unicompartmental knee arthroplasty  /UKA/ буюу өвдөгний үеийг хагас  солих мэс заслыг амжилттай хийж байна. Тухайн мэс засал нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийгдэж үр дүн нь батлагдсан бөгөөд энэхүү мэс заслыг нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж  эхэлж  байна.

Өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүмүүс маш олон байдаг. Бидний мэдэхээр настай хүмүүс өвдөгний үенд яс ургасан гэж ярьж заншсан байдаг. Тухайн эмгэг нь 4 үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийгддэг.  Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал,  сөнөрөл, элэгдэлтэй холбоотойгоор үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг.

Тухайн мэс заслын хувьд:
 

  1. Жижиг зүслэгээр хийгддэг.
  2. Мэс заслын дараах өвдөлт зовиур бага.
  3. Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан.
  4. Өдөр тутмын  хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.
  5. ТКА буюу өвдөгний үе бүрэн солих мэс засалруу дээрх мэс заслыг шилжүүлэх бүрэн боломжтой. 
 

ГССҮТ-д хийгдэж буй энэ мэс засал нь зөвхөн өвдөгний үений сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал юм. Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхдөө оношлогооны маш нарийн шалгуур зайлшгүй шаарддаг. Дээрх мэс заслыг өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн  оношлуулж шалгуур үзүүлэлтүүдийн хангасан  бүхий л насны хүмүүст хийгдэж болно.

ГССҮТ-ийн мэс засалч эмч нарын баг хамт олон өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байгаа нь Эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон амжилтуудын нэг юм.

Мэс заслын багийн гишүүд: 

-ГССҮТ-ийн Ерөнхий захирал,  Анагаах ухааны магистр, Клиникийн  
  профессор Т.Мөнхсайхан 
-Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Тэргүүлэх зэрэгтэй их  
   эмч  Ж.Түмэн-Өлзий 
-ЯҮГТ2-ийн ахлах зэрэгтэй гэмтлийн мэс заслын эмч Б.Баатаржав 
- ЯҮГТ2-ийн гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх 
-Мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг 
-Мэдээгүйжүүлгийн сувилагч Ч.Уранчимэг нар  

Эх сурвалж: ЭМЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-01-03 11:59:39
    голынх нь 300 сая авилгад өгч дарга болсон гээд яриад бйадаг мөн байна
    66.181.180.203
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-03 02:43:34
    ѳвдгѳѳ солиулж ѳвчнѳѳсѳѳ салмаар байна. баяр хүргэе
    64.119.19.87
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2019-01-03 02:30:59
    Үнэхээр бахархаж байна.Залуу эмч нартаа баяр хүргэж амжилт хүсье
    66.181.160.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-03 02:00:14
    Баяр хүргэе. Ур чадвараа улам сайжруулаарай.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах