Баярын өдрүүдээр 25 хүнийг түр хамгаалах байранд авчээ
Цагдаагийн газраас шинэ жилийн баяраар онц ноцтой гэмт хэргийн гаралт бага, харьцангуй тайван өнгөрүүлсэн талаар өчигдөр мэдээлсэн.

Гэхдээ ахуйн хүрээнд архидаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлага 1000 гаруй иржээ.

Тухайлбал, баярын өдрүүдээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй 18 хүүхэд, долоон эмэгтэйг Түр хамгаалах байранд хамгаалж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Архидан согтуурч гэр бүлийнхнээ айлгаж ичээх, дарамтлаж зодлоо, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх дуудлага их иржээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.