Д.Батсайхан агсны хүүд ХСИС-д суралцах эрхийн бичиг гардуулав

Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр тус тус сургуульд суралцах эрхийн бичиг гардуулжээ.

Энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр сурагч Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн цаашид сайн суралцаарай” гэлээ.

Сурагч Б.Цолмонбаяр СХД-ийн 62 дугаар сургуульд суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд ХСИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах юм байна.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-02 10:02:27
    Сайн эцгийн мундаг хүү болох болтугай амжилт хүсье
    122.201.17.100
    Мэдэгдсэн Хариулах