Түлшний мод, угсармал хийцийг НӨАТ-аас чөлөөллөө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. Хуульд импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх тухай хууль мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.