Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ
Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замыг хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.
 
2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 582 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 436 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас нийслэлд ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 18 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ.
 
Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэдсэн, хүүхдийн амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгааныг үзвэл харгалзах хүнгүйгээр явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртөх нь дийлэнх хувийг эзэлсэн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3 бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 50 жолоочийг илрүүлэн хариуцлага тооцож ажиллалаа.
 
Дээрх бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 1 дахин өссөн бол гэмтсэн хүүхэд 50 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн нийслэл хотын хэмжээнд төдийгүй улсын болон орон нутгийн замд байнгын хяналт тавьж ажилласаны дүнд орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй тайван шинэ оноо угтжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төмөр-Очир 2019-10-25 02:35:49
    Ер нь осол боллоо хүний алтан амь нас эрсдэлээ энэ асуудалыг яг яаж шийддэг юм бэ? өөрсдийн буруугаас болж амь насаа алдаж бэртэж гэмтээгүй.
    202.179.6.146
    Мэдэгдсэн Хариулах