“Tous les Jours”-ийн кремтэй нарийн боовноос төмөр хошуу гарч иржээ
Монголын ууган бэйкери болох "Монбэйкери", Өмнөд Солонгосын CJ группийн хүнсний салбар "CJ Foodville" компанийн “Tous les Jours” нарийн боовны сүлжээ дэлгүүрийн хоёр салбарыг Улаанбаатарт  нээгээд гурван жил болж байна.

Монголын компанитай Франчайзинг гэрээгээр ажиллаж байгаа "CJ Foodville" компани хоёр жилийн хугацаанд танигдаж үйлчлүүлэгчидээ татаж эхэлсэн нь үнэн.  Эднийх бялуу болоод нарийн боовны төрөлжсөн томоохон дэлгүүр бөгөөд бялууныхаа бүх орц найрлаганд орох зүйлсийг БНСУ-аас авчирч хийдэг бөгөөд амт чанарын хувьд янзын хэмээн өөрсдийгөө рекламддаг юм билээ. Тиймээс ч үнэ өртгийн хувьд үнэтэй санагддагийг нуухгүй. 

Тэгвэл шинэ жилийн баярын үеэр "CJ Foodville" компанийн “Tous les Jours” нарийн боовноос төмөр хошуу гарч, үйлчлүүлэгчээ бухимдуулжээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө “Tous les Jours”-ийн кремтэй боовыг авч идсэн үйлчлүүлэгч дотроос нь кремний төмөр хошуу олсон байна. Хэрвээ харалгүй, мэдэхгүй идсэн бол шүд хугалсан бол яана. Хүүхэд идээд хоолой дээрээ тээглүүлсэн бол яана гэж бодогдох юм. Ийм хариуцлагагүй, хүнсний аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй томоохон сүлжээ дэлгүүр байх ч гэж дээ.

Баярын үеэр хэдий ачаалал ихтэй ажилласан ч хүнсний найдвартай гэх томоохон сүлжээ дэлгүүр байж ийм хариуцлагагүй байж болохгүй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийх ёстой биш үү.

 


О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-03 05:58:27
    мэргэжлийн хяналт орж шалгах хэрэгтэй хэт ир үнэтэй дандаа хуучин торт зардаг газар бна лээ
    202.179.27.247
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-02 14:38:49
    za yuin svrtei yum be udur bolgon l hujaagiin yum idej baij ter bautugail ynz ynziiin bdagshdee end ingej svrtei bj bhiin hoorond awsan gazart barij ochood
    66.181.183.96
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-01-03 02:52:44
      Hyatadiin buteegdehuun harin ch ayulgui um shuu uher mine
      139.227.244.117
      Мэдэгдсэн Хариулах
    • №-" 2019-01-02 14:41:51
      өөрийнх идсэн юмнаас гараад ирсэн бол чи яаж байгаа бол?
      202.21.106.126
      Мэдэгдсэн Хариулах
  • 000 2019-01-02 09:54:16
    ter baitugai hujaa yum idej bj surtei yum bichdiin
    202.21.124.246
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-02 05:12:07
    эднийхийг яагаад гоё амттай гээд байдгийг нь ойлгоогүй шүү. Тийм гоё амттай биш шд. Үнэндээ лав хүрэхгүй
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • thanks 2019-01-02 04:59:53
    Tous les jour -d amjilt husey mash saihan zuil hiideg shuu uniig ni baga zereg buulagchihwal ch odor bur hudaldaad awch baihad uneheer dajgui shuu! Thanks
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • &&&& 2019-01-02 04:50:22
    Би 31-нд их дэлгүүрээс эдний тортыг авсан. Үнэндээ гоё торт байна лээ. Өмнө нь 2 удаа авч байсан хэзээ ч сэтгэл гонсойлгож байгаагүй амт. Энэ асуудал...
    66.181.161.100
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-02 04:48:16
    Жүр үрийн бялууны крем дотроос гялгар уутны жижигхэн тасархай өчигдөр гарч ирсэн. Хэл ам болоогүй ээ, хогийн сав руу л хаячсан.
    202.179.24.166
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2019-01-02 04:37:18
    Za yahaw manaihan ad uzeed yahaw Ajil hiihed aldaa garna gehdee manaihan shig hulhi Hujaa zuileer hun horduulahgui ni l lawtai !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах