Монголчууд шинэ оны анхны нараа уухайлан угтан авлаа. Нийслэлчүүд Багахангай дүүрэгт очиж шинэ нараа харсан байна. Ер нь жил болгон шинэ оны нар харах ёслолыг тус дүүргээс олон жил зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ. Монгол түмэн шинэ оны болон шинийн 1-ний алтан нараараа тэр жилийнхээ өнгийг шинжиж ирсэн ард түмэн. Тиймээс ч ажил үйлсээ, амь амьдралаа даатгаж нар харах үйлд хүүхэд хөгшидгүй зорин очиж харж, уухайлан угтаж авдаг юм билээ. Энэ жилийн нар их сайхан мандсан байна.
Харин нийслэлд бол Тасганы овоо болон уул, овооны дээрээс шинэ нараа уухайлан угтаж авдаг уламжлалтай.
Дашрамд сонирхуулахад, Багахангай дүүрэг их түүхтэй газар. Дээр үед жин тээж явсан хүмүүс энэ нутагт хүндтэй бурхнаа унагаасан юм билээ. Тэр нь аз жаргал, сайн сайхан, эд баялагийн бурхан байсан гэдэг. Тиймээс тэрийгээ бодож, яг тэр бурхан унагасан газар дээрээс ургах алтан нарыг угтан харж ирсэн түүхтэй ажээ.
Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ та бид бүхэнд амжилтаа бататгаж алдаагаа засах ухаан хүч өгөх болтугай.

О.Гэрэл
Оллоо.mn